booster1
booster2
booster3

TurboBooster (10Mbps) үйлчилгээг ашиглан өөрийн интернэтийн хурдыг 10 Mbps хурд хүртэл нэмэгдүүлэн ашиглах боломжтой юм.


Таны интернэтийн татах хурд тухайн татаж буй файлын серверийн байрлал, тохиргоо болон хязгаарлалтаас хамааран харилцан адилгүй хэлбэлзэлтэй байдгийг анхаарна уу.

Та Booster үйлчилгээний 10Mbps өндөр хурдаа бүрэн ашиглан файл татаж авахын тулд компьютер дээрээ Download Manager төрлийн програм суулгасан байх шаардлагатай болно.

Учир нь Download Manager төрлийн програм нь нэгэн зэрэг олон холболт үүсгэн файлыг татдаг тул өндөр хурдаа бүрэн ашиглах боломжийг бүрдүүлж өгдөг. Харин Internet Explorer, Mozilla Firefox зэрэг веб браузер програмууд зөвхөн нэг холболт үүсгэж файл татдаг тул өндөр хурдаа бүрэн ашигладаггүй болно .

Rapidshare.com, Depositfiles.com, Easy-Share.com, Uploading.com, Megaupload.com, Filefactory.com, Hotfile.com, Mediafire.com, letitbit.net зэрэг файл дамжуулах үйлчилгээ үзүүлдэг серверүүд дээр та PREMIUM эрхгүй бол таны файл татах хурдыг маш багаар хязгаарласан байдаг тул тухайн серверээс файл татахад Booster үйлчилгээ болон Download Manager төрлийн программ ашигласан ч өндөр хурдаар татах боломжгүй юм.

Share.gogo.mn, share.now.mn, share.duugi.com, www.file.mn, share.xopom.com зэрэг файл дамжуулах үйлчилгээ үзүүлдэг серверүүд нь ачааллаас хамааран файл татах хурд харилцан адилгүй хэлбэлзэлтэй байдгийг анхаарна уу.

Download Manager төрлийн программууд татан авч өөрийн компьютер дээрээ суулган ашиглахыг танд зөвлөж байна.


Хэрэв TORRENT төрлийн программ ашиглан файл татаж байгаа тохиолдолд олон SEED – тэй файлыг татвал илүү хурдан татаж дуусна.

TurboBooster үйлчилгээг худалдан авах заавар
Холбогдох цагийн
/эрх/
Хүсэлт
/Код/
Үнэ тариф
/Төгрөг/
3 цаг Username T3 1000 төг
24 цаг Username T24 5000 төг

Username: Өрхийн интернэтийн хэрэглэгчийн нэр
Code: Харгалзах цагийн эрхийн хүсэлт

Мобикомын дугаараас 3, 24 цагийн сонголт бүхий үйлчилгээний эрхийн хүсэлтийг 591 дугаарт мессеж илгээнэ.
Үйлчилгээний эрхийг баталгаажуулан авахыг хүсэж байвал OK гэсэн мессежийг 591 дугаарт илгээнэ.
Үүний дараа үйлчилгээний эрх худалдан авсан тухай хариу мессеж ирэх ба Та худалдан авсан үйлчилгээний эрхийг хэрэглэгчийн булан буюу customer.mobinet.mn хаягаар орж идэхвжүүлэн ашиглана.